Hide this alert
Online Course

Уул уурхай ба эрдсийн баяжуулалтын үндэс

Author:

Register with EduMine and receive free trial review privileges for EduMine online courses.

Take a free trial today!
  • Format: Online Course Tool Tip
  • Application: Mining Methods - Mine Planning Tool Tip
  • Audience Level: Technical | New to Mining Tool Tip
  • Certification: EduMine Tool Tip
  • Fee for Certification: $144 Tool Tip
  • Enrollment: Required Tool Tip
  • Version: 2009 оны 6-р сарын 9 Tool Tip
  • Duration: 8 hours Tool Tip
  • Completion: 20 days Tool Tip
  • CEUs: 0.8 (8 PDHs) Tool Tip
Уул уурхай ба эрдсийн баяжуулалтын үндэс

Уул уурхайн эрэл хайгуул, хүдэр олборлолт, эрдсийн баяжуулалт, хаягдлын менеджмент, уул уурхайн эдийн засаг болон ирээдүйн уул уурхайн тухай суурь ойлголтыг техникийн бус талаас нь олон тооны жишээ, схем ба уул уурхайн фото зургуудаар танилцуулна.

Course Summary

Удиртгал

Энэ хичээл нь эрдсийн хайгуул, хүдэр олборлолт ба баяжуулалт, уурхайн хаягдлын менеджмент зэрэг үндсэн ойлголтуудыг техникийн бус талаас нь олон тооны жишээ, схем зураг болон уулын үйлдвэрлэлийн фото зургуудыг оруулан хүргэх юм. Мөн түүнчлэн уул уурхай ба баяжуулах үйлдвэрийн эдийн засгийн гол асуудлууд, уул уурхайн хэтийн төлөвийг хөндсөн.

Уул уурхай ба баяжуулалтын үндэс нь уул уурхайн инженерээс бусад бүх мэргэжилийн уул уурхайн салбарын ерөнхий мэдлэг олж авах хүсэлтэй хөрөнгө оруулагчид, нягтлан бодохууд, нийлүүлэгчдээс эхлэн геологич, химич, металлургийн инженерүүдэд зориулагдсан.

Агуулга

Хичээлийг хамгийн хүртээмжтэй, судлах болон уншихад хялбар байхаар бүтэцтэй хийсэн. Хичээл нь 31 дэд бүлгээс бүрдэх ба тус бүрийг ойролцоогоор 15 минут уншихад хангалттай ба суралцагчийн мэдлэгээ бататгах нэмэлт 5 давтлагын бүлэгтэй. Энэ хичээлийг бүрэн судлах нийт цаг нь ойролцоогоор найман цаг.

БКИС-н Уул уурхайн сертификат

Энэ хичээл нь Уул уурхайн аргууд болон төлөвлөлт чиглэлээр Уул уурхайн сертификат авах БКИС-н онлайн сургалтын шаардлагыг хангасан сургалт юм. Энэ хичээлийн сертификатын шаардлагыг биелүүлсэн суралцагч Уул уурхайн сертификатын програмд бүртгүүлж болох ба танхимд суралцах хэсгийг гүйцээж болно. Нэмэлт мэдээллийг - авна уу?2007 оны 10-р сарын 12-ны байдлаар энэ хичээлийг сүүлийн үеийн уул уурхайн технологи, дүрэм журамд нийцүүлэх шинэчилсэн ба уул уурхайн фото зураг болон бусад материалыг нэмж оруулсан болно.

Learning Outcomes

  • Уул уурхайн үйлдвэрлэл болон уул уурхайн хүндрэл асуудлуудыг нухацтай ярилцаж байх хэрэгтэй.

Course Requirements

  • Ахлах ангийн шинжлэх ухааны хичээлүүд

Dr. Scott Dunbar

Би мэргэжлийн ажлынхаа эхний 25 жилд барилга, геотехникийн салбарт зөвлөхөөр ажилласан. Энэ хугацаанд хаягдлын далан ба хаягдал чулуулгийн овоолгын дизайн, ил ба далд уурхайн дизайн, газрын гүний усны хангамж, усан цахилгаан станц болон ус хангамжийн зэрэг асуудлуудыг хамарсан олон төсөлд оролцсон. Энэ төслүүдийн хүрээнд Хойд Америкаас гадна Африк, Төв болон Өмнөд Америк, Европ зэрэг олон газруудад ажилласан. 1997 онд тухайн үед уул уурхайн тэнхимийн эрхлэгч байсан Лавренс надад тус сургуульд ажиллах урилга өгсөн юм. Тэр цагаас хойш би багшлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд маш идэвхтэй орсон ба тухайн үед ч би энэ чиглэл рүү ороход бэлтгэгдсэн бөгөөд өөрөө сонирхолтой болсон байсан юм. Хэдийгээр миний сурсан чиглэл нь барилга/геотехник боловч би 2050 он, бүр цаашлан 2100 онд уул уурхайн ямар түвшинд байх бол гэж байнга бодож явдаг. Бид байгалийн эрдсүүдийг одоо ашиглаж буй аргуудаараа авах болов уу эсвэл ямар нэгэн дэвшилтэт аргууд гарч ирэх болов уу? Өөр ямар аргууд байж болох вэ? Миний судалгааны зарим хэсэг нь уул уурхай ба баяжуулалтын боловсронгуй аргууд, уулын үйлдвэрлэлийн дизайн ба автоматжуулалт чиглэлээр байдаг. Мөн түүнчлэн би уурхай байгуулалтын менеджемент, шийдлийн анализууд болон загварчлалыг сонирхдог.

Миний удирддаг оюутны нэг нь бүлгээр амьдардаг амьтадын үйлдэлтэй төстэйгээр ил уурхайн олборлолт, ачилтыг гүйцэтгэх боломжийг судалдаг. Мөн өөр нэг оюутан далд уурхайг агуй үүсгэн блокчлон олборлох аргын төлөвлөлт, хаягдлыг зүй зохистой менеджмент, уурхайн ашиглалтыг загварчлах чиглэлээр судалгаа гүйцэтгэдэг.

Эдгээрээс гадна би Уул Уурхайн инженерийн сургуульд Инженерийн Интеграцийг үүсгэн байгуулсан захирал бөгөөд энэ нь дизайн тал дээр маш анхаардаг салбар юм (www.igen.ubc.ca-г үз). Энэ чиглэлээр Канадад зөвхөн хоёрхон програм байдгийн нэг нь Бритиш Колумбын Их сургуульд, нөгөө нь Баруун Онтариагийн Их сургуульд байдаг юм.

Завгүй хуваарьтай ажлаа би спортоор тэнцвэржүүлдэг (дугуй, уулын болон холын зайн цана), өөрийн 50 настай байшинг сэргээн засварлах, шинэчлэн сайжруулах ажлыг гэр бүлийн хүн Петрагийн хамт гүйцэтгэдэг. Том болсон хоёр охинтойгоо хэрэв тэд завтай бол цаг зарцуулдаг. Ном унших, аялах дуртай.